VITAMIN HOUSE MONGOLIA ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Vitamin House Mongolia-ийн үндсэн салбар дэлгүүрүүд, онлайн сайт болон утсаар, сошиал сувгаар хийгдсэн захиалга, худалдан авалт, хүргэлт, төлбөр, буцаалт, солилцоотой холбоотой хэрэглэгч болон компанийн эрх, үүргийг тодорхойлно.

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.

Хэрэглэгч Vitamin House Mongolia-с бүтээгдэхүүн худалдан авах, захиалга үүсгэх, хүргэлт авах, буцаалт солилцоо хийхтэй холбоотойгоор энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.2.

Vitamin House Mongolia нь хууль тогтоомжид нийцүүлэн импортолсон, албан ёсны эх үүсвэрээс нийлүүлэгдсэн амин дэм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг худалдаалж, хэрэглэгчид мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлнэ.

1.3.

Хэрэглэгч бүтээгдэхүүн худалдан авахаас өмнө тухайн бүтээгдэхүүний найрлага, хэрэглэх заавар, анхааруулга, харшлах болон хориглох заалттай урьдчилан танилцаж, өөрийн эрүүл мэндийн байдалд тохируулан сонголт хийх үүрэгтэй.

1.4.

Манай бүтээгдэхүүн нь эмчилгээний зориулалттай эм бэлдмэл биш бөгөөд эмчийн оношилгоо, эмчилгээ, мэргэжлийн зөвлөгөөг орлохгүй.

ХОЁР. Хэрэглэгчийн эрх, үүрэг

2.1. Хэрэглэгчийн эрх

  • Бүтээгдэхүүнээ чөлөөтэй сонгон худалдан авах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө авах
  • Захиалга, хүргэлт, төлбөр, буцаалттай холбоотой мэдээлэл авах
  • Үйлчилгээний чанар, бүтээгдэхүүнтэй холбоотой санал, хүсэлт, гомдол, сэтгэгдлээ илэрхийлэх
  • Энэхүү нөхцөлд заасан үндэслэлээр буцаалт, солилцоо хүсэх

2.2. Хэрэглэгчийн үүрэг

  • Захиалга хийхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах
  • Хүргэлтийн хаяг, утасны дугаар, хүлээн авагчийн мэдээллээ үнэн зөв өгөх
  • Захиалгын баталгаажуулалт, хүргэлттэй холбоотой дуудлага, мессежид боломжит хугацаанд хариу өгөх
  • Бүтээгдэхүүний хэрэглэх зааврыг мөрдөх
  • Буруу, дутуу мэдээллээс үүдэн гарсан саатал, нэмэлт зардал, хохирлыг өөрөө хариуцах
  • Компанийн нэр хүнд, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой худал, гүтгэлгийн шинжтэй, үндэслэлгүй мэдээлэл тараахгүй байх

2.3.

Хэрэглэгч худал, гүтгэсэн, нотлогдоогүй мэдээлэл тарааснаар компанийн нэр хүнд, хэвийн үйл ажиллагаа, бизнесийн ашиг сонирхолд хохирол учруулсан тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

ГУРАВ. Компанийн эрх, үүрэг

3.1. Компанийн үүрэг

  • Албан ёсны эх үүсвэр, баталгаатай нийлүүлэгчээс импортолсон, хуульд нийцсэн бүтээгдэхүүнээр үйлчлэх
  • Бүтээгдэхүүний талаарх мэдээлэл, найрлага, хэрэглэх заавар, анхааруулгыг ойлгомжтой хүргэх
  • Хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг хууль тогтоомжийн дагуу хамгаалах
  • Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдлыг боломжит хугацаанд шуурхай шийдвэрлэх
  • Захиалгыг баталгаажсаны дараа хүргэлтийг нөхцөлийн дагуу зохион байгуулах

3.2. Компанийн эрх

  • Хуурамч, зөрчилтэй, дутуу мэдээлэлтэй захиалгыг тодруулах, түр түдгэлзүүлэх, эсхүл цуцлах
  • Нөөц хүрэлцээгүй, системийн алдаа, үнийн техникийн зөрүү, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан захиалгыг өөрчлөх, цуцлах
  • Хэрэглэгчийн буруутай үйлдэл, гуравдагч этгээдийн үйлчилгээний саатал, банк, төлбөрийн систем, холбоо, ложистикийн байгууллагын доголдлоос үүссэн асуудалд хуульд зааснаас бусад тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх

ДӨРӨВ. Захиалга ба төлбөрийн нөхцөл

4.1.

Захиалгын нийт төлбөр 100 хувь төлөгдснөөр захиалга баталгаажна.

4.2.

Захиалга өгсөн өдрийн маргааш өглөөний 09:00 цагаас өмнө төлбөр хийгдээгүй тохиолдолд тухайн захиалга автоматаар цуцлагдаж болно.

4.3.

Төлбөр шилжүүлэх явцад банк, интернэт, төлбөрийн системийн саатал, техникийн доголдлоос үүдэн үүссэн асуудалд компани шууд хариуцлага хүлээхгүй.

4.4.

Захиалгыг хүргэлтийн багт шилжүүлэхээс өмнө хэрэглэгч 7272-9900 дугаар болон албан ёсны Фэйсбүүк хуудсаар холбогдон цуцлах хүсэлт гаргах боломжтой.

4.5.

Захиалга хүргэлтийн багт шилжсэнээс хойш цуцлалт хийх боломжгүй байж болно.

ТАВ. Хүргэлтийн нөхцөл

5.1.

Захиалга баталгаажсанаас хойш Улаанбаатар хот дотор 12-24 цагийн дотор хүргэлт хийгдэнэ. Гэхдээ замын хөдөлгөөн, цаг агаар, бүх нийтийн амралтын өдөр, ачаалал зэргээс шалтгаалан хугацаа өөрчлөгдөж болно. Тухайн өдрийн 16:00-с өмнө баталгаажсан захиалга тухайн өдөртөө багтан хүргэгдэнэ.

5.2.

Бүх хүргэлт үнэ төлбөргүй байна.

5.3.

Хүргэлт нь барааны жин, овор хэмжээнээс үл хамааран компанийн хүргэлтийн бүсчлэл, хуваарийн дагуу хийгдэнэ.

5.4.

Хямдрал, урамшуулал, баярын өдрүүд болон ачаалал өндөртэй үед хүргэлт 3 хүртэлх ажлын хоногт хийгдэж болно.

5.5.

Хэрэглэгч дараах шалтгаанаар хүргэлтээ аваагүй тохиолдолд:

  • Утсаа авахгүй байх
  • Буруу, тодорхойгүй хаяг өгөх
  • Хүргэлт хүлээн авах хүнгүй байх
  • Хүргэлтээ удаа дараа хүлээн аваагүй байх зэрэг нөхцөлөөс үүдэн хүргэлт буцаагдсан бол хэрэглэгч дахин хүргэлт хүсэх, эсхүл дэлгүүр дээр ирж бүтээгдэхүүнээ авах боломжтой.

5.6.

Орон нутаг руу хэрэглэгчийн хүсэлтээр нийтийн тээвэр, ачаа тээвэр, автобус болон бусад боломжит хэлбэрээр илгээж болох бөгөөд тухайн орон нутгийн тээврийн зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

5.7.

Хүргэлтийн явцад бүтээгдэхүүний гадна сав баглаа боодол гэмтсэн бол хэрэглэгч тухайн үед нь тэмдэглэл үйлдүүлж, компанид яаралтай мэдэгдэх үүрэгтэй.

ЗУРГАА. Буцаалт, солилцооны нөхцөл

Vitamin House Mongolia нь хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг тул буцаалт, солилцоог дараах нөхцлийн дагуу шийдвэрлэнэ.

6.1. Буцаалт, солилцоо хийх боломжтой тохиолдол

Дараах тохиолдолд бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор буцаах, солих хүсэлт гаргаж болно:

  • Үйлдвэрлэлийн гэмтэлтэй
  • Лац эвдэрсэн
  • Хугацаа дууссан
  • Буруу шошготой
  • Захиалснаас өөр нэр төрөл, бүтээгдэхүүн ирсэн
  • Тээвэрлэлтийн явцад гэмтсэн
  • Хэрэглэгч өөрийн хүсэлтээр захиалгаа буцааж байгаа тохиолдолд.

6.2. Буцаах, солиход тавигдах шаардлага

Буцаалт, солилцоо хийхдээ дараах шаардлагыг хангасан байна:

  • Бүтээгдэхүүн ашиглаагүй байх
  • Сав баглаа боодол бүрэн бүтэн байх
  • Баримт, захиалгын нотолгоо хадгалагдсан байх
  • Буцаалтын шалтгааныг нотлох зураг, мэдээлэл ирүүлсэн байх

6.3. Буцаалт, солилцоо хийхгүй тохиолдол

  • Бүтээгдэхүүнийг нээсэн, задласан, хэрэглэсэн
  • Хувь хүний онцлог, биеийн онцлог, харшил, үл тохирол зэргээс шалтгаалсан
  • Эмч, мэргэжлийн зөвлөгөөгүй хэрэглэснээс үүссэн асуудал
  • Хямдралтай, урамшуулал, тусгай захиалгат бүтээгдэхүүн
  • Заасан хугацаа хэтэрсний дараа хүсэлт гаргасан

6.4.

Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн нь хүний биед шууд хэрэглэгддэг тул задлагдсан, нээгдсэн бүтээгдэхүүнийг дахин худалдаалах боломжгүй болохыг хэрэглэгч ойлгож зөвшөөрнө.

6.5. Буцаалтын үйл явц

  • Компанид холбогдон шалтгаанаа мэдэгдэх
  • Бүтээгдэхүүний зураг, баримт, захиалгын мэдээллээ илгээх
  • НӨАТ-ын баримт авсан бол буцаалтын шаардлагын дагуу зохицуулсан байх

6.6.

Буцаалт, солилцоо баталгаажсаны дараа компанийн зүгээс шийдвэрийг ажлын 3 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.

6.7.

Төлбөрийн буцаалт зөвшөөрөгдсөн тохиолдолд мөнгөн дүнг ажлын 48 цагийн дотор хэрэглэгчийн төлбөр төлсөн данс руу шилжүүлнэ. Харин банк хоорондын шилжүүлгийн саатал гарсан тохиолдолд хугацаа сунгагдаж болохыг анхаарна уу.

6.8.

Буцаалттай холбоотой нэмэлт хүргэлт, тээврийн зардал нь нөхцөл байдлаас шалтгаалан: компанийн буруутай тохиолдолд компани, хэрэглэгчийн хүсэлт, шалтгаантай тохиолдолд хэрэглэгч хариуцна.

ДОЛОО. Хувийн мэдээллийн нууцлал

7.1.

Хэрэглэгчийн овог нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг болон бусад хувийн мэдээллийг зөвхөн захиалга боловсруулах, хүргэлт хийх, хэрэглэгчтэй холбогдох, үйлчилгээ сайжруулах зорилгоор ашиглана.

7.2.

Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахгүй бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлээр шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад гаргаж өгч болно.

НАЙМ. Санал, гомдол шийдвэрлэлт

8.1.

Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлоо 7272-9900 дугаарын 3-р шугамаар, албан ёсны Фэйсбүүк хуудас болон компанийн бусад албан ёсны сувгаар ирүүлэх боломжтой.

8.2.

Компани санал, гомдлыг хүлээн авч, боломжит богино хугацаанд судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна.

ЕС. Бусад нөхцөл

9.1.

Компани нь шаардлагатай тохиолдолд энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбарыг албан ёсны сувгаар хэрэглэгчдэд мэдээлнэ.

9.2.

Энэхүү нөхцөлд тусгагдаагүй асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

9.3.

Хэрэглэгч захиалга хийснээр энэхүү үйлчилгээний нөхцөлийг уншиж, ойлгож, хүлээн зөвшөөрсөнд тооцно.

VITAMIN HOUSE MONGOLIA

공식 유통사

БНСУ-н 25 жилийн түүхт Витамин хаус компаний Монгол дахь албан ёсны дистрибьютор

ТУСЛАХ ЦЭС

  • Бидний тухай
  • Үйлчилгээний нөхцөл
  • Түгээмэл асуулт
  • Захиалга шалгах
  • Нийтлэлүүд
  • Ажлын байр
  • Салбарууд

БҮТЭЭГДЭХҮҮН

  • Бестселлер
  • Хямдарсан
  • Бэлгийн карт

ХОЛБОО БАРИХ

  • 72729900
  • info@vitaminhousemongolia.mn
  • Салбар 1: УБ хот, БЗД 6-р хороо, Орчлон комплекс, 2 давхарт, 204 тоот
    Салбар 2: УБ хот, ХУД 15-р хороо, Tapa центр, 2 давхарт, В-219тоот
    Салбар 3: УБ хот, ХУД, 4-р хороо, City palace center, 3-р давхарт, 310 тоот
  • Солонгос дахь салбар: 광주광역시 광산구 산정동 937-2 010-2357-0428

© Vitamin House Mongolia. Бүх эрх хамгаалагдсан.Бүх эрх хамгаалагдсан.

Vitamin House хөгжүүлэв
2026
Vitamin House Mongolia
Vitamin house Mongolia-н бүх хүргэлт үнэгүй 7272-9900Vitamin house Mongolia-н бүх хүргэлт үнэгүй 7272-9900Vitamin house Mongolia-н бүх хүргэлт үнэгүй 7272-9900
Vitamin house Mongolia-н бүх хүргэлт үнэгүй 7272-9900Vitamin house Mongolia-н бүх хүргэлт үнэгүй 7272-9900Vitamin house Mongolia-н бүх хүргэлт үнэгүй 7272-9900
Vitamin House
Хүслийн жагсаалт
LoyaltyБестселлерХямдарсанБэлгийн карт
Vitamin House Mongolia
LoyaltyБестселлерХямдарсанБэлгийн карт
Vitamin House

Ангилал

Бүх бүтээгдэхүүнЭрэгтэйчүүдэдЭмэгтэйчүүдэдХүүхдэдДархлаа дэмжихУураг, эрдэс бодисуудЭлэг хамгаалах, детоксуудҮс, хумс, арьсандНүд хамгаалахЗүрх судас, тархиХоол боловсруулахҮе мөчБэлгийн карт БагцуудБэлгийн багцууд
Сагс